Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ


Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Оройдоо бороо шиврэнэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-18 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан