Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургууль цэцэрлэг шинээр барих газаргүй байна


Жил жилийн намар сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу гэсэн хэл ам дагуулсан асуудал болж ирсэн. Цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж хонож өнжин дугаарлдаг байдал арилаагүй. Засгийн газар энэ оны төсөвт   ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж аишглалтанд оруулна хэмээн төлөвлөөд байгаа.
Ингээд   орон нутагт 81, ТӨБЗГ 51, НЗДТГ 46, БСШУСЯ 96 тендерийн ажлыг тус тус хариуцан зохион байгуулах үүрэг хүлээсэн билээ.

Одоогоор 178 тендерийн бэлтгэл ажил эхэлсэн, 63 хувийн явцтай байгаа аж.  Нийслэлийн зарим дүүрэг хороодод цэцэрлэг сургууль  шинээр барих, өргөтгөл хийхэд    газар чөлөөлөх  бэрхшээлтэй тулгарчээ. Зарим тохиолдолд газрын нөөцгүй байгаа нь ажлын явцыг удаашруулах нөхцөл болж байна гэж БСШУС-ын сайд болон БХБЯ, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, дүүргийн засаг дарга нар мэдэгдлээ.
Ингээд төсвийн болон бусад хуульд нийцүүлэн тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг олж, саналаа нэгтгэн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэхээр болжээ. Ямартайч энэ сард багтаан бүх сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан