Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн хууль бус олборлолтоос байгаль орчинд учирсан хохирол 1.16 их наяд төгрөгт хүрчээ


Монгол Улс газар зүйн байршилын хувьд өндөрлөг бүс нутагт хамаардаг. Иймд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунжаас 3 дахин илүү өртөж буй аж. Нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн судалгаа гарсан байдаг. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, хариуцлаггүй уул уурхай, ойн түймэр, хортон шавьж, мэрэгч амьтад нөлөөлж буй юм. Ашигт малтмал газрын тосны газрын статистик мэдээллээс харвал энэ оын эхний улиралд 10.3 сая га талбайд лиценз олгожээ. Үүнээс 1.6 сая га талбай нь ашиглалтын, үлдсэн 8.7 сая га талбай нь хайгуулын лицензтэй юм. Тэгвэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд “2015-2016 онд уул уурхайд хамаарч буй газар 28.44 мянган га-гаар өссөн. Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад тус бүр 600-7100” га-гаар нэмэгдсэн байна” хэмээн дурджээ.
Улсын хэмжээнд ухагдаж  орхигдсон 9575419 га талбай байна. Энэ талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж байгууллага, 40 хувь нь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн аж. Ашигт малтмалын олборлолтоос хамгийн их эвдэрсэн газар Сэлэнгэ, Дундговь, Говь-Алтай, Хэнтий, Өмнөговь, Дорнод аймагт бий.
Зөвхөн 2016 онд л гэхэд уул уурхайн үйл ажиллагаанаас 27068 га талбай эвдээрчээ. Уг талбайн 30.5 хувь буюу 8268 га-д нь техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгүй орхисон байна. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд 1 га талбайд дунджаар 25 сая төгрөг зарцуулах тооцоо бий. Тэгвэл зөвхөн уул уурхайд эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд  80-100 тэрбум төгрөг шаардлагтай гэсэн судалгаа гараад байгаа юм.
Өнгөрсөн онд цагдаагын байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 12-15 хувийг хүрээлэн байгаа орны эсрэг, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг эзлэж буй юм. Уул уурхайн хууль бус олборлолтоос байгаль орчинд учирсан хохирол 1.16 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс хориглосон бүсэд ногдох хохирол 672 сая төгрөг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан