Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эл өдөр гэрээ хэлцэл байгуулах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хийсгэхэд сайн


Аргын тоолол: 2018.6.8. Баасан гараг.
Билгийн тоолол: Зуны тэргүүн улаагчин могой
сарын 24. Сугар гараг.  Есөн улаан мэнгэтэй, могойг хүлэгч одтой цагаагчин хонь өдөр.
Наран ургах шингэх: 04.56-20.46
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хийсгэхэд сайн.
Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан