УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй шийдвэр гарлаа
2018 оны 6 сарын 8

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гигүүн Д.Муратын прокуророос тавьсан саналын дагуу бүрэн эрхийг нь түпгэлзүүлэх эсэх талаар хуралдсан билээ.
 Тус байнгын хорооны хурлаар нууц санал хураалт явуулсан юм. Энэ санал хураалтын дүнгээр   Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь буюу 61.54 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

УИХ-ын нэгдсэн чуулганаар Д.Муратын  бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хэлэлцэж мөн нууцаар санал хураалаа.
Санал хураалтын дүнгээр УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзжээ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.