Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотод хүрэлцэн ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкотой уулзав.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд манай улс далайд гарцгүй, цөөн хүн амтай, хоёр том хөршийн дунд оршдог онцлогтой улс хэмээн улсынхаа талаар танилцуулаад тус улстай боломжит бүхий л салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко “Манай улс ОХУ болон Европ гэсэн хоёр том зах зээлийн дунд оршдог учраас “аваргуудын” дунд оршдог энэ байдлаа давуу тал болгон ашиглах хэрэгтэй. Манайд Монгол Улс шиг байгалийн баялаг байхгүй. Бид үйлдвэрлэгч орон. Та бүхэнтэйгээ энэ талын туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мөн Монгол тамирчдын дайчин чанараас манай тамирчид суралцахыг хүсдэг” гээд хоёр улсын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх гэх мэтээр спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаараа дурдав.

Мөн хоёр орны төрийн тэргүүн ШХАБ-ын асуудлаар санал солилцов. Лукашенко “Монгол Улс их урт хугацаанд ажиглагч байсан, ийм хашир байх нь зөв. Манай улсын хувьд ажиглагчаар ороод удаагүй байна. Гэхдээ миний бодлоор Монгол Улс ШХАБ-д элслээ гэхэд алдах юм байхгүй, харин ч эдийн засгийн хувьд авах юм их байгаа” гэлээ.

Хоёр улс цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар төрийн тэргүүн нар дэлгэрэнгүй ярилцав.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урьсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНБУ-ын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенког Монгол Улсад айлчлахыг урилаа.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан