Эл өдөр худалдаа арилжаа хийх, эд агуурс, зээл авах сайн
2018 оны 6 сарын 12

Аргын тоолол: 2018.6.12. Мягмар гараг.  
Билгийн тоолол: Зуны тэргүүн улаагчин могой сарын 28. Таван шар мэнгэтэй Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой хөхөгчин гахай өдөр. Ангараг гараг.
Наран ургах шингэх: 04.53-20.50
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзнэ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.