Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байна


Мөнгөний нийлүүлэлт 5-р сарын эцэст 17 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 4.1 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 935.9 тэрбум төгрөг байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 60.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Өнгөрсөн сард аж ахуйн нэгж иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж 15 их наяд болов. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  940.8 сая төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 10.5 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.  Тэгвэл чанаргүй зээл 61.9 тэрбум төгрөгөөр өсч 1.2 их наяд төгрөгт хүрээд байна. Ингээд нийт зээлийн өрийн үлдэгдэлийн 8.1 хувийг эзлэх болов.
Харин үнэт цаасны зах зээл өссөн дүн гарав. Уг зах зээлд үйл ажиллагаа явуулж компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1 их наяд төгрөгөөр өссөн дүн. Оны эхний таван сард 277.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж 349.8 сая үнэт цаас борлуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан