Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайланг дүгнэжээ
2018 оны 6 сарын 12

Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлээ. Энэ аудитаар “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулав.
Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийсэн байна. 2007 оноос хойш жил бүр явуулсан санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарсан аж.
Үүнд Засгийн газрын бүтцийн байгууллагууд өнгөрсөн онд санхүүгийн сахилга бат сайтай ажилласантай холбоотой гэжээ. мөн  ОУВС-ийн болон, Үндэсний Аудитын газрын  зөвлөмжийг сахин биелүүлсэн нь түлхэц болсон хэмээв.  Өмнөх жилүүдэд Засгийн газрын санхүүгийн тайланд "Хязгаарлалттай" гэсэн санал дүгнэлт өгч байжээ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.