Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өндрийн хязгаар мөргөж унагасан жолоочид арга хэмжээ авчээ


Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Буян" ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид Замын цагдаагын албанаас хариуцлага тооцож, дахин суурилууллжээ.  
Зөрчил гаргасан иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн  Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. Иймд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгөөр торгожээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн   "Ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэх тэмдгийг зөрчиж, өөрийн тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж энэ төрлийн осол нэлээд гарч байгаа аж. Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан