Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна


Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан