Эл өдөр гэрээ хэлцэл байгуулах, үнэт эрдэнийн зүйл авах, дарханы үйлд сайн
2018 оны 6 сарын 13

Аргын тоолол: 2018.6.13. Лхагва гараг.
Билгийн тоолол: Зуны тэргүүн улаагчин могой сарын 30. Буд гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, Чөлөөт эх одтой, улаан хулгана өдөр.
Наран ургах шингэх: 04.53-20.51
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.