Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Эдийн засагчид хамтран “Монгол Улсын өр” номоо гаргалаа
Эдийн засагчид хамтран “Монгол Улсын өр” гэсэн номоо бүтээснээ өнөөдөр танилцууллаа. Гавьяат эдийн засагч Д.Байлийхүү, Б.Осоргарав, доктор, профессор Л.Оюун, СЭЗИС-ийн багш дэд профессор Ж.Дэлгэрсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, эдийн засагч Т.Доржханд нарын эрдэмтэд хамтран Монгол Улсын өрийн талаар ном бичжээ.
27.4 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй Монгол Улсын нийт гадаад өр хэрхэн хуримтлагдсан, хэзээ авсан, өрийн дарамт ямар байгаа судалж, товхимол номыг гаргасан байна.
Эдийн засагчид Монгол Улсын өрийн хэмжээ санаа зовох хэмжээний түвшинд хүрсэн гэдгийг онцолж байна. Мөн өрийн удирдлага, стратегийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатайг тэд хэлэв. Манай улс өрийн удирдлагын хуультай ч хангалттай хэрэгждэггүйг СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан хэлж байна.
Эдийн засагч Л.Оюун “Зээлийн эрсдэлийг тооцож байж, авч байгаач. Зээлийн зориулалтыг анхааръя. Зээлийг зээлээр төлдөг байж болохгүй. Өмнө нь зээлийн нөхцөлүүд тохиромжгүй, урт хугацаанд өгөөжөө өгөхгүй салбарт зээлийг оруулдаг. Өгөөжөө өгөөгүй учраас дахиад зээл авахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тиймээс зээлийн зориулалтад анхаарч, өгөөжийг нь сайн тооцъё. Бэлэн болсон төслүүдэд мөнгө босгоно уу гэхээс олдсоныг аваад хаана, яаж зарцуулахаа эрж хайдаг өмнөх гашуун сургамж давтагдах ёсгүй” гэдгийг анхааруулж байна.
Эдийн засагчид Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж буй юм.
0 Сэтгэгдэл