Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бат-Эрдэнэ: Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад явна


УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр сэтгүүлчдэд МҮБХ-ны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Түүний мэдээллийн дараа Б.Бат-Эрдэнэ гишүүн сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм. Тэрээр мэдээллийн эхэнд

“Бид ээлжит чуулгана зохион байгуулсны дараа санал нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж, шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, тайлбараа хэлсэн. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат нарын байр суурийг сонсч, би өөрөө ч дахин Монголын бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ ч эхэлсэн. Бид бол байнга санаачилга гаргаж, цэцдийн зөвлөл, Их эеээ хуралдуулах гээд асуудлуудаа ярилцаад шийдсэн. Үүний дагуу Их эе хурлаа зохион байгуулахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй, олонхоороо шийдэх боломжтой хурлын комисс байгуулсан. Гэвч нөгөө талаас заан н.Ганболдыг эсэргүүцээд эхэлсэн.

Түүнээс хойш эв зүйгээ олох, саналаа илэрхийлсээр ирсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан.  Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна” гэж тодотгосон юм.

Мөн тэрээр “Наадмаас өмнө Их эе хуралдахгүй нь. Тэгэхээр энэ жилийн наадмаар маргаангүй, үймээнгүй наадам болох уу гэдэг эргэлзээ төрүүлж байна.  Хэрэв бөхчүүд барилдахгүйд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам өөрөө хуулиараа зохион байгуулагдаад ирсэн.  Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ. Хамгийн ноцтой асуудал бол допингтой холбоотой асуудал. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирж, асуудалд өөрөөр хандаад байгаа юм шиг мэдээлэл өгөөд байх юм.

Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүмүүсийн эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад байгаа. Гэтэл Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл бид эв, зүйгээ олохын төлөө ажиллаж байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан