Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа


Мэдэгдэлд:

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Д.Тогтохсүрэн “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл санаачлан Монгол Улсын 316 сум, суурин газарт ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн Ус цаг уурчид бидний эсрэг үйл ажиллагаа санаачлан боловсруулж, батлуулахаар явж байна.

Ус цаг уурчид бид эзэмшсэн мэргэжилдээ хайртай, энэ ажлынхаа төлөө хоёргүй сэтгэлээр өдийг хүртэл ажиллаж амьдарч байгаа билээ, хэдийгээр цалин хөлс бага, жагсаал цуглаан хийгээд байгаа эмч, багш нарын нэгэн адил ар гэр, үр хүүхдээ тэжээхийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж ажил үүргээ гүйцэтгэж байгаа боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл төр, засагтаа хандаж байгаагүй болно. Бид нэг ч хором ус цаг уурын байгууллагыг эзгүй орхиогүй.

Гэвч бидний хоёр дахь гэр болсон Ус цаг уурын байгууллагын нэгдсэн тогтолцоог өөрчилж, аймаг, орон нутгийн түвшинд мэргэжлийн бус удирдлагын гарт өгөх гэж байгааг бид эсэргүүцэж байна гэжээ.

Мэдэгдэл бүрэн эхээрээ:


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан