"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Гранквист Андреас 65 дахь минутад торгуулийн цохилтоос шийдвэрлэх гоолыг хийлээ
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн Швед, БНСУ-ын тоглолт Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд болж 1:0-ээр Шведийн багийн ялалтаар өндөрлөв.
Швед улсын шигшээ багийн төвийн хамгаалагч Гранквист Андреас 65 дахь минутад торгуулийн цохилтоор шийдвэрлэх гоолыг хийсэн юм.
Энэ хэсгийн эхний тулаан болох Герман, Мексикийн тоглолтод германчууд ялагдал хүлээсэн нь томоохон дуулиан тарьсан юм. Харин өнөөдрийн багуудын хувьд тэнцэхээс илүүтэй хожих нь чухал байв. Ялангуяа Шведийн баг Итали, Нидерландын шигшээг нутагт нь үлдээж, ДАШТ-д оролцох эрхээ авсан. Иймд энэ тоглолтод заавал хожих нь нэр төрийн хэрэг бөгөөд энэ үүргээ шведүүд ийнхүү хангалттай биелүүлж чадлаа.
Английн “Тоттенхэм Хотспур” клубт хүчин зүтгэдэг Сон Хын Мин зэрэг хэд хэдэн шилдгүүдийг багтаа багтаасан БНСУ-ын баг энэ удаа оноо авч чадсангүй.
F хэсэгт Швед, Мексикийн багууд тус бүр 3 оноотой болж, БНСУ болон Германы шигшээ 0 оноотой явна.
0 Сэтгэгдэл