Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Орон нутагт 300 мянган орон сууц барихаар болжээ
Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ
Нийслэлийн зургаан дүүрэг болон төв аймгийн зарим байршилд цахилгаан эрчим хүч хязгаарлана
“Спартак” балетыг таван жилийн дараа тайзнаа дахин толилуулна
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатарт 0 хэм дулаан, үүлшинэ
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Н.ЭРХЭМБАЯР ДИФИЙН ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Сонсголын бэрхшээлтэй иргэд буюу дифийн бөхийн төрлүүдийн ДАШТ зургадугаар сарын 12-18-нд ОХУ-ын Владимир хотын "Ice Palace Polaris" спортын ордонд болж өндөрлөлөө.
Сүүлийн өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-ын жинд “Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, 2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тамирчин Намдагдоржийн Эрхэмбаяр дөрвөн барилдаан хийж бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж алтан медаль хүртсэн баяртай мэдээг дуулгалаа.
Өмнөх өдөр нь насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр хэсгийн барилдаанд Болгарын Дилиан Димитров, Туркийн Махирсан Юурт, хагас шигшээд Казахстаны Йершат Жанабил, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Магомед Магомедов нарыг тус бүр оноогоор цэвэр ялсан юм.
Өдгөө 19 настай Н.Эрхэмбаяр дифийн ДАШТ-ээс ийнхүү өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлж Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээв.
0 Сэтгэгдэл