"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Харри Кейн оноог 2:1 болгож багтаа ялалтыг авчирлаа
Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэхэд хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи-Тунисын шигшээ багуудын халз тулаан болж англичууд 2:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.
Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийсэн английн шигшээ энэ тоглолтын гоолын салхийг хагалсан бөгөөд Кейн эхний хагасын 11 дэх минутад Тунисын хаалганд гоол оруулав. Харин Тунисын Ф.Сасси 35 дахь минутад торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хийсэн юм. Английн шигшээ маш олон довтолгоо хийсэн боловч амжилт ололгүй 90 минутаа дуусгав.
Харин шүүгчийн өгсөн нэмэлт 4 минутын эхний нэг дэх /90+1/ минутад 24 настай Харри Кейн булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг толгойгоороо мөргөж оноог 2:1 болгож багтаа ялалтыг авчирлаа.
Английн шигшээ багийн эсрэг Тунисын шигшээ баг гурав дахь удаагаа тоглож байгаа бөгөөд 1990 онд хийсэн нөхөрсөг тоглолтод 1:1-ээр өндөрлөсөн, харин 1998 оны ДАШТ-д англичууд тунисчуудыг 2:0-ээр хожиж байсан бол энэ удаа 2:1-ээр буулгаж авлаа.
0 Сэтгэгдэл