Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна


Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургадугаар сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 6. Ангараг гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.
 
Барилдлага: Арвидах       
Шүтэн барилдлага: Төрөхүй     
Суудал: Төмөр
 
Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан