Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын хог хаягдлын цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэнэ


Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг  хэрэгжүүлэхэд 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 9.7 сая ам.долларын зээл, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа юм. Үүний 9.7 сая ам.долларын зээл нь 15 жилийн хугацаатай, эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж.
Ингээд уг төслийн хүрээнд Европын Холбооны стандарт шаардлага хангасан, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд барихаар төлөвлөсөн байна. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх,  барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалттай болох юм.  Өөрөөр хэлбэл, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаях цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэнэ. Мөн хотод ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ буурч, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан