Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дэлхийн нэг шүлгийн ном” хэмээх оюуны дээжист монгол найрагчын бүтээл хэвлэгджээ



Францын эрдэмтэн судлаачдын эрхлэн гаргадаг “Дэлхийн нэг шүлгийн ном” хэмээх оюуны үнэт бүтээлд дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найргийн бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхайн гуайн шүлэг хэвлэгдэх болжээ. Түүний “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх постмодерн авангард хэлбэрээр бичигдсэн шүлэг нь хэвлэгджээ. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг хоёр жил тутамд сонгон шалгаруулж зөвхөн нэг шүлгийг сонгож авдаг аж. Ингэснээр тэрээр “Дэлхийн нэг шүлгийн ном” -д шүлгээ хэвлүүлсэн Азийн анхны төлөөлөл болж чаджээ. Урд нь Хятад, Япон, Энэтхэгийн найрагчид бүтээлээ хэвлүүлэхээр шүлгээ явуулж байсан хэдий ч шалгарч чадаагүй байсан юм. Ердөө 50 ширхэг хэвлэсэн номны эхний таван ширхэгийг Францын эрдэмтэн профессорууд өөрсдөө авдаг бөгөөд дэлхийн ховор түүхийн бүтээлтэй номын сангуудад болон олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан хүлээлгэн өгдөг ажээ. Харин номын эзэнд таван ширхэгийг өгдөг юм байна. Сонирхуулахад номыг хэвлэхдээ орчин үеийн ямар ч техник, технологи ашигладаггүй бөгөөд гар аргаар тусад нь боловсруулсан цаасан дээр гангаар барлаж сонгогдсон шүлгээ бичдэг аж.

Г.Лхагва

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан