Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажил эхэллээ


Монгол Улс жилд нэг тэрбум гаруй ам.долларын үнэтэй 1-1.2 сая тонн шатахуун импортолдог. Иймд дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар олон жил ярьсан. Ингээд Дорноговь аймгийн Алтан ширээ суманд барихаар тогтож "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" төрийн өмчит компани байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр уг үйлдвэрийн дэд бүтэц, барилгын ажил эхэлж дэд бүтцийн ажил эхэллээ.

Энэхүү газрын тос боловсруулах үйлдвэр нь тус сумын  нутаг дэвсгэрт 150 га талбайд  баригдана. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойш  10 жилийн хугацаанд бүрэн нөхөх боломжтой юм. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил ашиглана. Газрын тос боловсруулах үйлдвэр  2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй бөгөөд бүтээн байгуулалт нь хоёр үе шаттай хийгдэх аж.

Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан судалгаанд Монгол Улсын хэмжээнд 1996-2016 оны хооронд нийт 43.8 сая баррель буюу 5.9 сая тонн газрын тос олборлосон дүн бий.  Үүний 41.6 сая баррель  буюу 5.6 сая тонныг нь газрын тосыг БНХАУ-д экспортолж, нийт 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Одоогоор жилд 1.1 сая тонн буюу 8.2 баррель газрын тос олборлож буй юм. Иймд дээрх үйлдвэр түүхий эдээр дутахгүй. Газрын олборлож буй компаниудтай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд дотоодын боловсруулах үйлдвэрт олборлосон тосоо нийлүүлэх заалт тусгасан хэмээн УУХҮЯ-ны мэргэжилтнүүд хэлж байгаа билээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан