Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЭРДЭНЭБАТ: НАМЫН БҮЛГҮҮД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖИЙГ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх асуудлыг Засгийн газрын нэн яаралтай горимоор УИХ-д оруулж ирсэнтэй холбоотойгоор Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Түүчлэн УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы талаар Ардчилсан намын бүлэг нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, улс төрийн хүрээнд гурван хэсэг ангилж гаргасан дүгнэлтээ чуулганы хаалтын үеэр олон нийтэд мэдээллэхээр боллоо. Мөн УИХ, байнгын хорооны хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлыг талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тавантолгойг ард түмний мэдэлд очих бололцоог нээж өгсөн тохиолдолд бид тогтоолын төслийг дэмжинэ

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухайд гарч болзошгүй эерэг, сөрөг үр дагаварыг хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ нэн тэргүүнд Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/ зөвлөмжийг харах шаардлагатай Харин . зөвлөмж бидний гарт одоогоор ирээгүй байгаа учир эцсийн шийдвэрийг гаргахад хүндрэлтэй байна. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон ҮАБЗ-ийн зөвлөмж бол төрийн зөвшилцлийн гол бүрэлдэхүүн байдаг учир намын бүлгүүд зөвлөмжийн шийдлийг харах шаардлагатай байгаа гэдгийг бүлгийн дарга мэдээллийнхээ эхэнд хэллээ. Тэрбээр "хэрэв 30 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаалах шийдвэрийг уг тогтоолоор баталгаажуулж байгаа бол үүнтэй зэрэгцүүлээд, үлдэж байгаа төрийн 50 хувь, ард иргэдийн өмчилж байгаа 1072 ширхэг хувьцаа буюу 14 хувийг цаашид нийтийн өмч болгох Ардчилсан намын байр суурь хэрхэн хадгалагдаж үлдэх вэ гэдэг нь асуулт болж үлдэж байна". гэв Магадгүй өнөөдөр төрийн, ард иргэдийн өмч, хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг худалдан авсан этгээдүүдийнх гээд олон төрөлт өмч дээр тогтож байгаа компанийн цаашдын үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай, ард түмэнд өгөөжтэй байлгах хэлбэрээр хувьчлах нь зөв эсэхийг тогтоолын төслийн ажлын хэсгийн хүрээнд зайлшгүй тусгах ёстой. Тиймээс эхлээд ажлын хэсгийн хүрээнд ажиллаад, тогтоолын төслийн өөрчлөлтөөр Тавантолгойг ард түмний мэдэлд очих нөхцөл бололцоог нээж өгсөн тохиолдолд бид дэмжих болно.

Ижил гараанаас татвар төлдөг байх зэргийг нягталж үзэх шаардлагатай


УИХ хуулийн хүрээнд долдугаар сарын 01-нд завсарлах гэж байгаатай холбоотойгоор цаг хугацаа давчуу орж байгаа нэлээн олон хуулийн төслүүд байгаа. Тухайлбал, татварын багц хуулийн тухайд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй уначихсан. Тэгвэл Засгийн газар татварын хуулийг дахин өргөн барьсан байна. Аж ахуйн нэгжийн албан татварын хуульд гадаадын компаниудад хөнгөлөлт үзүүлэх тухай, УИХ-ын гишүүдийн лоббины тухай асуудал маш их хардлага төрүүлж энэ хууль унасан. Тиймээс Засгийн газрын дахин өргөн барьж байгаа энэ хуульд томоохон уул уурхайн компаниудад илүү хөнгөлөлт үзүүлдэг зүйлийг байхгүй болгох, бүгд ижил гараанаас татвар төлдөг байх зэргийг нягталж үзэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэж байна.

УИХ-ын дэгийн хууль Үндсэн хуулийг зөрчил гаргаж болохгүй

УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн тухайд Ардчилсан намын бүлэг завсарлага авчихсан байгаа. Уг хуулийг гишүүдийг хариуцлагажуулах үүднээс нэн яаралтай батлах ёстой гэдэгтэй бүлгийн гишүүд санал нэгдэв. Гэхдээ дэгийн хууль Үндсэн хуулийг зөрчил гаргаж болохгүй учир сайтар нягталж үзэх хэрэгтэй. Өргөн баригдсан болон ажлын хэсгийн хүрээнд нягтлагдсан хуулийн төслийн хүрээнд тодорхой болж байгаа зүйл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дэгийн хуулиар зохицуулахаар орж ирсэн нь өөрөө Үндсэн хуулийг зөрчилтэй байгаа юм. Тиймээс ажлын хэсэгт Үндсэн хуулийн зөрчилтэй зүйл заалтуудыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хасаад, хууль санаачлагчтай нь зөвшилцөж, ойлголцоод хэлэлцэх боломжтой гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй

Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад орж ирсэн Захиргааны ерөнхий хуулийг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй. Энэ хууль бүх шатны төрийн захиргааны байгууллагыг шүүх газаргүй болгож буйгаараа Монгол Улсын иргэнийг өөрийгөө хамгаалах эрхийг шууд хасах оролдлогыг хийж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, эрхзүйт төрийг гүйцэтгэх эрх мэдэл болон Үндсэн хуулийг зөрчсөн санаатай оролдлогыг Засгийн газар оруулж ирж байгаа нь буруу. Энэ нь Засгийн газар огцрох том үндэслэл болно шүү гэдгийг анхааруулах нь зүйтэй.

Тендерийн хуулиар нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй

Бараа үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн тухай хуулийн тухайд хоёр ч хууль өргөн баригдаад байгаа нь хоорондоо концепцын том зөрүүтэй. Зарим заалт дээр нь УИХ-ыг хүртэл бараа худалдах, худалдан авах үйлчилгээнд хамруулах заалтууд орж ирсэн. Тиймээс тендерийн хуулийг цааш нь хэлэлцэхийн өмнө энэ асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэдгийг бүлгийн гишүүд дэмжлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Тавантолгойн асуудлаар иргэд маш бага мэдээлэлтэй байна. Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үнэлсэн, 30 хувийн хувьцаа нь хэдэн ширхэг хувьцаа байгаа болоод нэгжийн үнийг хэдээр тодорхойлж байгаа талаар мэдээлэл алга. Ер нь аль хөрөнгийн бирж дээр гаргах ёстой юм бэ?

-Уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас Тавантолгойтой холбоотой буюу IPO хийх тухай танилцуулгыг дөнгөж сая гар дээрээ авч байгаа болохоор мэдээлэл бага байна. Бидний ерөнхий ойлголтоор гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдах нь хувьчлалын нэг арга мөн. Мэдээж гадаад, дотоодын аль нэг хуулийн этгээд худалдаж авна. Тиймээс бусдын мэдэлд шилжих нь гэж ойлгож болно. Тавантолгойн 30 хувь ард түмний мэдэлд биш бусдын мэдэлд шилжих нь гэж ойлгож болно. Маргаантай сэдэв байгаа. Тухайлбал, Оюултолгойн 30 хувийг хөрөнгийн биржээр худалдана гэдэг бол газрын доорх баялгийнхаа 2-6 тэрбум тонн нүүрсийг гадны этгээдэд санал болгож нээлттэйгээр худалдах асуудал орж ирж байгаа юм. Эдийн засгийн үр ашигтай талаас нь бодоод үзэхээр гаргаж байгаа хувьцааны анхны нэгж үнэ энэ хэмжээндээ байгаа төлөвлөгдсөнөөрөө явах юм бол Оюутолгой хөрөнгө болгох чадвар байгаа юу гэвэл байгаа. Хэрвээ 1.6 ам,доллароор үнэлсэн нэгж хувьцааны үнэ 16 цент болох эрсдэл өндөр болохыг тооцсон тооцоолол өнөөдөр энэ IPO хийж байгаа хүмүүст байхгүй нь бидний болгоомжлолыг төрүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан