Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд чуулна

Ази, Номхон Далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Бенедикто В.Юүжүйко манай улсад албан ёсны айлчлалаа наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийх гэж байна. Түүнийг дагалдаж Хонгконг, Тайвань, Энэтхэг, Филлипин, Пакистан зэрэг улсын төлөөлөгчид ирж байгаа ажээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Ази, Номхон далайн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Мукта Нандини Жайн багтжээ. Тэрээр маргааш МҮХАҮТ-д бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдтэй уулзаж хэлэлцүүлэг хийхээр болжээ. Мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө, бэлэн хувцас, хүнсний болон уул уурхайн бүтээгдэхүүний чиглэлээр голлож үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийг хамруулж,  санал, туршлага солилцох юм байна.

У.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан