Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар 17 асуудал хэлэлцэнэ



Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 17 асуудал хэлэлцэж байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг тогтоох тухай, М.Оюунчимэг гишүүний боловсруулсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчлэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт багтжээ.

Мөн өдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актын талаар авах зарим арга хэмжээний тухай, Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай болонҮндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг хэлэлцэх аж.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын Дорноговь аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний талаар, ЗГХЭГ-ын дарга болон Гадаад харилцааны сайд гадаад томилолт, айлчлалын дүнг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан