Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баасан:АТГ ард түмнээр дайжигнаж, цалингийн дансыг оффшор гэж хэлж байна


 “Хуулийн байгууллагууд авлигалчдад барьцаалагджээ” сэдэвтэй хэвлэлийн бага хурлыг АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс хийлээ.
Ийн нэрийдэх болсон шалтгаан нь Олон нийтийн зөвлөлд ирсэн нийт гомдлын 87 нь АТГ-т шилжиж орсон хэдий ч нэг нь ч эцэслэн шийдэгдээгүйтэй холбоотой юм байна. Тиймээс үр дүнгүй цаг өнгөрч байна хэмээн ихэд бухимдацгааж байсан юм.
Мөн хурлын үеэр нотлох баримттай 60 тэрбумын хэрэг, олон улс төрийн албан тушаалтны гэрчтэй мөртлөө шийдэгдсэнгүй. Тиймээс АТГ болон хууль хүчний байгууллагууд бүгд л авлигалчдын гарт бүрэн хүлэгдсэн байна гэж хэлэхээс өөр гарцгүй болсон талаар ч ярив.
Хурлын үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасангийн өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
“Архивын Гаваа гэж эмэгтэй бий. Энэ хүн төрсөн дүүтэйгээ хамтраад архивын чиглэлээр ТББ байгуулаад, үүгээрээ дамжуулан төсвийн мөнгө идээд сууж байна. Энэ хүнтэй холбоотой асуудал олон бий. Гэтэл АТГ хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэрэг нь тогтоогдоогүй гээд зарлачихлаа. Гомдол гаргасан хүн нь байцаагч руугаа залгаж асуухаар шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөөд байна. Тэгэхээр АТГ хэвлэлийн хурлынхаа үеэр худал мэдээлэл цацлаа.
Дэлхий дахинаа оффшорын асуудалтай хүчтэй тэмцэж байна. Гэтэл манай улсын оффшортой холбоотой асуудал огт шийдэгдээгүй. Ер нь тэмцэхээс татгалзаж байгаа юм байна гэж бид дүгнэсэн.
Гэхдээ АТГ оффшорчдыг илрүүлсэн. Гадаадад суугаа дипломат ажилчдын цалингийн данс нь оффшор гэж гаргаж ирсэн. Энэ талаарх мэдээллийг АТГ-ын сайт руу ороод харж болно. 20 оффшорчны асуудлыг илрүүллээ гээд мэдээлэл тавьчихсан байгаа. АТГ ингэж л ард түмнээр дайжигнаж байна шүү дээ. Оффшорчид бидний дунд амьдарсаар л байгаа.  
Баярыг дарамтлаад байх вий дээ гээд Монголын ард түмэн биднээр үг дайлгаж хэлүүлж байсан. Гэтэл бидний авсан мэдээллээр өнгөрсөн сарын 3-ны өдөр С.Баяр АТГ-ын дарга Энхжаргалын өрөөнд хоол унд идэж, тансагласан байна. Бүр архидаж, согтуурхсан байна. Ард түмний хайран дээр дураараа авирлаж байна. Энэ мэдээллийн дагуу бид Энхжаргал даргад энэ үеийнхээ камерын бичлэгийг өгөөчээ гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм гэсэн хариу өгсөн. Албан газрын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй. Бидэнд ирсэн мэдээллээр бол Баяр ямар нэгэн дарамтад ороогүй. Хоол унд, архи дарсаар дайлуулаад явсан гэсэн байгаа. Энэ асуудалд хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид ч гэсэн энэ мэдээллийнхээ дагуу цааш явж баталгаажуулна.
Авлигалч нартай нэгдмэл ашиг сонирхолтойгоор ажилладаг шүүгч, мөрдөн байцаагч, прокурор, хэрэг бүртгэл, цагдаа гээд хэн байна тэр болгоныг илчилж олон түмэнд нээлттэй гаргаж тавина. Энэ хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Новшийн АВИЛГАЧИД ХАРИУГАА ХҮРТЭНЭ ЭээээЭ
Хамгийн их уншсан