Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тал хээрийн Ариран” монголд


Манай Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын урилгаар БНСУ-ын Үндэсний театрынхан Монголд зочилохоор болжээ. Тус театр нь найруулагч, хөгжимчид зэрэг олон улсад алдартай 12 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр “Тал хээрийн Ариран” тоглолтыг наймдугаар сарын арваны өдөр Монголын үзэгчдэд толилуулах юм байна. Ийнхүү тэд солонгосын үндэсний соёл урлагийн ертөнцийг монголчуудад толилуулахаар зэхэж буй нь энэ ажээ. Мөн үндэснийхээ урлагийн онцлог шинжийг харуулсан багахан хэмжээний үзэсгэлэн зохион байгуулахаас гадна ҮДБЭЧ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд олон сонирхолтой арга хэмжээ, шоу тоглолт хийхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан