Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын хаврын чуулган Тавантолгойн ордыг хэлэлцээд амарна


УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийх юм. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 19 гишүүний гарын үсэгтэй "60 тэрбум"-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа билээ. Тиймээс үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Харин УИХ дахь АН-ын бүлэг үүнтэй холбогдуулан шуурхай хурал зарлан хуралдуулсан. Гэвч өнөөдөртөө багтаж улс төрийн шийдэлд хүрч, хуулийн хугацаанд хаврын чуулганыг хааж амралтаа авах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан