Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Жайка”-гаас агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ


Нийслэлийн Засаг Ногоон хөгжил, агаарын боохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Япон улсын Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар  “УБ хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны 3-р үе шатны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн зорилго нь агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлж, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай зохицуулалтын системийг бий болгосноор Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлж, нийслэлийн агаар орчныг сайжруулахын тулд бохирдлын гол эх үүсвэрийн багасгахад дэмжлэг үзүүлэхэд оршино гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан