Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖЯ-ныхан мөрдөн байцаагчдад дэмжлэг үзүүлэв

УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр БОАЖЯ-наас автомашин техник хэрэгсэл  гардуулж өглөө.  Энэ арга хэмжээнд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цоодол болон албаны бусад хүмүүс оролцсон байна.
ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-т одоогоос хоёр жилийн өмнө Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс байгуулсан юм. Тус хэлтсийнхэн цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулж өгсөн, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх, энэ төрлийн гэмт хэргийг шалгах чиглэлээр төв, орон нутгийн цагдаагийн байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг хүлээдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан