Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүний хоолойгоос махчин үлэг гүрвэлийн сарвуу олдов


Оюу толгойгоос эрт дээр үед гар аргаар хүдэр олборлож байсан ул мөр бий. Иймээс энэ нутгаас түүхийн дурсгалт зүйлс  их олддог. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн ашиглалтын талбайнууд дээр түүх, соёлын өвийн эрэл хайгуул урьдчилж хийжээ. Зөвлөгөө өгч мониторонг хийж авран хамгаалах ажил гүйцэтгэсэн байна. Оюу толгой төслийн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа болон дэд бүтцийн төсөл, зам, нисэх буудал, цахилгааны шугам барьж буй газруудаас археологи, палеонтологийн  олон олдвор гардаг.  Иймд газар шороо хөндөж буй бүх ажилтнаа археологи, палеонтологийн  мэргэжлийн сургалтад заавал суулгадаг аж. Одоогийн байдлаар Оюу толгой компанийн соёлын өвийг хамгаалах хэлтэс шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагатай хамтран 400 гаруй археологи, 80 орчим палеонтологийн олдвор илрүүлж  улсад тушаажээ. Тухайлбал, тус төслийн барьж буй эрчим хүчний шугамын дагууд хийсэн малтлагаас   цутгамал хүрэл толь олдов. Үүнийг эрдэмтэд Зүрчидийн Алтан улсын үеийнх хэмээн үзэж байгаа юм. Мөн Гүний хоолой орчимд хийсэн малтлагаас илэрсэн махан идэштэн үлэг гүрвэлийн сарвууны хэсэг олдсон аж. Ингээд эндээс эртний амьтны олдвор олдох өндөр магадлалтай гэж үзээд, томоохон малтлагын ажил эхлүүлэхээр бэлтгэж байна. Манай улсын түүхэнд асар үнэтэй эдгээр олдворыг авран хамгаалах ажилд “Оюу толгой” компани одоогоор нийт хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Соёлын өвийг хамгаалах хөтөлбөрт археологи, палеонтологийн олдвороос гадна соёлын биет бус өв, шагайн харваа, уртын дууг хамгаалах, хөгжүүлэх, залуу үедээ сургах асуудал ч ордог байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан