Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх автозамын мөнгөн хөрөнгийг шийдвэрлэхээр болов


 Өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн дагуу танилцуулга хийгдлээ.

Нийслэлийн Засаг даргаас Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркаас   Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 2,6 км авто замын ажлын эхлэлийг  Авто замын сангийн магадлашгүй ажлын зардлаас шийдвэрлэж, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1,6 км авто зам гэсэн хоёр замын ажлыг Нийслэлийн 2019 оны төсөвт тусгуулж авто замыг барьж дуусгах саналыг оруулж ирснийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар дэмжиж тогтоол гаргахаар боллоо.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан