Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чанаргүй зээлийг бууруулах стратеги батлагдлаа


Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг банкны зах зээл эзэлж байна. Энэ оны эхний улиралд банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөг давсан билээ. Зээлдэгчийн төлбөрийн чадвараас шалтгаалан хугацаа сунгасан болон хугацаа хэтэрч байгаа кээлийн чанар цаашид муудах төлөвж ажиглагдаж буй аж. Иймд чанаргүй зээлийн хэмжээ цаашид өсөх нь тодорхой юм.
Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх нь банкны актив хөрөнгийг бууруулах, ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулж улмаар төлбөрийн чадварыг муутгах эрсдэлтэй.  
Сүүлийн хоёр жилд эдийн засгийн голлох салбар уул уурхай, барилга, болошвсруулах үйлдвэр, худалдааны салбарт олгосон зээл 6 нэгжээр буурч нийт олгосон зээлийн 40 хувийг эзэлж байна.
Харин иргэдийн хэрэглээ, үндсэн хөрөнгө санхүүжүүлэх зээл 4 нэгжээр нэмэгдэж нийт зээлийн 46 хувийг эзэлж буй юм. Монголбанкны судалгаагаар чанаргүй зээлийн хэмжээ 2013 оноос тасралтгүй өсч иржээ.
Эдийн засгийн нөхцөл байдал, хууль, эрх зүйн орчин банкны үйл ажиллагааны макро болон микро хүчин зүйлсээс шалтгаалж нийт активт чанаргүй активын эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь санхүүгийн зуучлалд тасалдал үүсгэх, банк санхүүгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй байна.
Банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх  хүрээнд “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалаар баталлаа.
Энэхүү стратеги нь бодлогын чиглэл болсон банкны системийн чанаргүй активын нөхцөл байдлыг тодорхойлж, хууль, эрх зүй болон шүүхийн шинэчлэлийг хийх, банкуудын чанаргүй зээлтэй ажиллах ажиллагааг үр дүнтэй болгон сайжруулах агуулгаар хэрэгжих юм.
Стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах,  шүүхийн бус замаар зээлдэгч байгууллагын санхүү, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх чиглэлээр харилцан уулзалтууд хийж, нэгдсэн систем, аргачлалыг удирдах байгууллагатай болох,  “Чанаргүй активын удирдлагын журам” батлан мөрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх бөгөөд банкны системийн чанаргүй зээлийн хувийг 2021 он гэхэд 4-5, 2023 он гэхэд 2-3 хувь хүртэл бууруулах тоон зорилттой хэрэгжинэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан