Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмаар ихэнх нутгаар бороо орж салхилна


Долдугаар сарын 8,10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар,   9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Иймд гол ус, үерийн аюулаас сэрэмжилхийг иргэдэд анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан