Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр төрийн далбааны өдөр


Монголчууд Төрийн далбааны өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ бол монголчуудын бахархалт өдрийн нэг. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүд 2008 онд санаачлан батлуулсан.  Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон.
Төрийн далбааны өдрийн хамгийн үзүүштэй зүйлийн нэг нь эр цэргийн жавхаа, жагсаал байдаг.  Өнөөдөр зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаал   10:00 цагт Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цэргийн алба хаагчид оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан