Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дохио!!! Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна


Ус цаг уур орчны шинжилгээний газар  7 дугаар сарын 15-20 ны өдөр хүртлэх цаг агаарын мэдээлэл гаргалаа. Өнөөдөр Хэнтий аймгийн нутаг, Төв аймгийн нутгийн зүүн хэсэг болон Улаанбаатар хот орчмоор ахиухан хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.

Иргэд, аялагчдын анхааралд:

Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

        
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө сэрүүсч 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө сэрүүсч 18-23 дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 13-18 градус, нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, өдөртөө Дундговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 18-20 градус дулаан байна.

 07 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан