Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын цагаар 23 цагаас Хорват болон Францын шигшээ баг тоглоно


Хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө  Англи болон Бельгийн шигшээ багууд тоглов. Ингээд Санкт Петербург хотод болсон энэхүү тоглолтод  Бельгүүд өрсөлдөгч Английн шигшээ багийг 2:0 харьцаагаар буулган авлаа.

Тоглолт дөнгөж эхлээд эхний гоолыг Бельгийн шигшээ Т.Менье 4 дэх минутад хийв. Тома Менье Н.Шадлигийн хөндлөн дамжуулалтаар өгсөн бөмбөгийг Английн хаалганд гоолдсон юм.

Хоёрдугаар хагаст  Англичууд олон удаа хаалга руу бөмбөг чиглүүлсэн ч амжилт олсонгүй. Бельгийн шигшээ багийн  ахлагч Эден Азар 82 дахь минутад  хоёр дахь гоолыг орууллаа. Ийнхүү удалгүй тоглолтын цаг дуусч  Бельгийн шигшээ баг  анх удаа түүхэн амжилтаа шинэчилж медалийн эзэн боллоо.
Өнөөд орой Улаанбаатарын цагаар Хорват болон Францын шигшээ баг алтан медалын төлөө тоглоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан