Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн зарим дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь


Нийслэлийн зарим дүүрэгт "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-аас 220 кВ-ын агаарын шугамын аянгын троссыг шилэн кабель бүхий аянгын троссоор солих ажил хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан 110 кВ-ын Сэлбэ, Телевиз, Найрамдал, ДЦС-2 дэд станцуудаас цахилгаанаар тэжээгддэг дараах байршлуудын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хэрэглээг 2018 оны долдугаар сарын 17-27-ны өдрүүдэд түр хязгаарлна. Иймд Та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.

7-р сарын 16-ны Даваа гарагт хийх засварын хуваарь

⚙️Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулахыг Та бүхнээс хүсье.

⚡️Налайх дүүрэг
10:00-18:00 цагт: 1-р хороо Уурхайчдын 13-р гудамжаас хойш чиглэлээр.

7-р сарын 17-ны Мягмар гарагт хийх засварын хуваарь

⚙️Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулахыг Та бүхнээс хүсье.

⚡️Баянзүрх дүүрэг
09:00-18:00 цагт: 10, 23, 28-р хороо Улиастай, Хужирбулан орчмоор

⚡️Сүхбаатар дүүрэг
20:00-23:00 цагт: 6-р хороо Төрийн ёслол хүндэтгэлийн ордон,

⚡️Сонгинохайрхан
09:00-18:00 цагт: 7, 8, 9-р хороо Овоот Баянхошууны тойрог орчмоор,

⚡️Налайх дүүрэг
10:00-18:00 цагт: 1-р хороо Уурхайчдын 13-р гудамжаас хойш чиглэлээр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан