Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ өвөл болно


Хөлбөмбөгийн ДАШТ тухайн жилийнхээ зун зохион байгуулагддаг уламжлалтай. Ирэх  2022 онд Катарт болох  ДАШТ өвлийн улиралд болно. FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино өчигдөр Москвад болсон хэвлэлийн хурал дээр Катарт зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нд   эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөхөөр болсныг  зарлалаа.
Персийн булангийн Катар улс нь зундаа 35-40 хэм халдаг  тул өвлийн улиралд зохиохоор шийдвэрлэжээ. Харин дэлхийн улс орнуудын дотоодын лигийн тэмцээнүүдийн хуваарьт энэ нь саад болохоор байгаа аж. Гэвч Инфантино Катарын ДАШТ өвөл болохыг лигүүд мэдэж байсан тул тэмцээний хуваариа өөрчлөх боломжтой гэсэн байна.
2026 онд АНУ, Мексик, Канадад болох ДАШТ- 48 баг оролцохоор зохион байгуулах шийдвэр гарчээ. Харин Катар 2022 ДАШТ одоогоор уламжлал ёсоор 32 баг оролцох шийдвэр гарсан. Гэвч үүнийг эцэслэн шийдээгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл 48 баг оролцуулж ч магадгүй гэнэ.
Өнөөдөр ДАШТ-ий хаалтын ажиллагаа болж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зохион байгуулагч орны эрхийг Катарын эмир Шейх Тамим Бин Хамад Аль Танид хүлээлгэж өгөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан