Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Трамп: Бидний харилцаа сайжирч эхэллээ


Путин-Трамт нарын дээд хэмжээний уулзалт Финляндын Хельсинк хотноо зохион байгуулагдаж байна. Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй “ОХУ-ын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн үү” гэх асуудлаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 Путин “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөх ямар ч шаардлага байхгүй” гэсэн бол Трамп “Ерөнхийлөгч Путин уг асуудалтай ОХУ ямар ч холбоогүй гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн. Миний хувьд тэд сонгуулийн дүнд нөлөөлөх хэрэгцээ байхгүй хэмээн дүгнэж байна” хэмээжээ.

 Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох ОХУ, АНУ-ын харилцаа эрс муудаад буй бөгөөд уг асуудалд Трамп “Бид уулзлаа. Олон ч асуудлаар ярилцлаа. Үнэнийг хэлэхэд 4 цагийн өмнөөс бидний харилцаа сайжирч эхэллээ” гэж хэлэв.

Цагаан ордны тэргүүнийг ийнхүү мэдэгдэх үед Путин тусгайлан бэлдэн авчирсан хөлбөмбөгийн ДАШТ-ий бөмбөгийг эрхэм анддаа бэлэглэсэн байна.
 
ОХУ тун амжилттай хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж, өндөрлүүлсэн билээ. Трамп уг бэлэгт талархлаа илэрхийлэн, "Энэ бөмбөг миний хүү Барроных боллоо" хэмээгээд танхимд байсан АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп руу шилжүүлжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан