Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өндөр хүчдэлийн шон үерт урсах дөхжээ

 
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ний Улаанбаатар салбарын 110КВ-ын анкер тулгуур унах аюултай байна гэсэн дуудлага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд иржээ. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Д.Мягмардорж болон холбогдох албаныхан газар дээр нь үзлэг шалгалт хийж урьдчилсан арга хэмжээ авлаа.

Дээрх Буянт Ухаа А Б 110кВ-ын шугам нь 2016 онд ашиглалтад орсон. Тухайн үед  газар чөлөөлөлтгүйгээс шалтгаалж Туул голын дундах арал дээр байрлуулсан байна.

Тус тулгуур байрласан арал нь хүчтэй борооны улмаас эргийн нуралт үүсэж анкер тулгуурын бетон суурьд нөлөөлжээ. Ингээд суурь нь хазайж улмаар унах аюул нүүрлэсэн   тул хугацаа алдалгүй арга хэмжээ авлаа. Энэ ажилд нэмэлт бүрэлдэхүүн татан оролцуулж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ус шингээгч эко уут 300 ширхэг, болон 600 шуудай хайрга дайргаар 40 орчим метр урт 5-6 метр өргөн далан үүсгэж тус анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлэв.  

Дээрх шуурхай ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Инженерийн байгууламжийн хэлтэс, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Улаанбаатар салбарын засварын бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, Авто зам гүүрийн “Гангүүр” ХХК, Эрчим хүчний барилга угсралтын “Алтай Трейст” ХХК зэрэг 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан