Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн


Аргийн тоолол: 2018.7.25. Лхагва гараг.
Билгийн тоолол: Зуны адаг шарагчин хонин сарын 13.Буд гараг. Долоон улаан мэнгэтэй Гар одтой, шар морь өдөр.
Наран ургах шингэх: 05.20-20.32
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Мод
Тухайн өдөр бар нохой жилтнээ аливаа үйл хийхэд эерэг сайн. Могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр туулай, морь, бич тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохилтой.Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан