Сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа
2018 оны 7 сарын 25

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 23-30-ны хооронд зохион байгуулагдана.

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг багш, сурагчдын таөлөөллийг хүлээн авч уулзлаа.

БНХАУ-ын Хөх хотоос 13,  БНСУ-ын Намянжү хотоос 16, Тайландын Вант Улсын Бангкок хотоос 13, нийт 42 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Энэ жил 3 улсын 3 хотын нийт 42 төлөөлөгчийн нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байгааг дурдахад таатай байна.

Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл, ёс заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн.

Улаанбаатар хотын хүүхдүүд мөн наймдугаар сарын дундуур Эрхүү, Хөх хот, 11 дүгээр сард Намянжү, ирэх оны нэгдүгээр сард Бангкок руу зочлон очно.  Явсан хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг” хэмээн онцлов.

Мөн Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.