Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үерийн улмаас Өлгий-Ховд чиглэлийн 5, Өлгий-Даян-Улсын хил чиглэлийн 6 км авто зам эвдэрчээ


Өчигдрийн /2018.07.24/ байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2,3,12,13 дугаар багийн 90480 м2 талбай, айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлэлтэнд хамруулсан байна. Халдваргүйжүүлэлтийн ажлыг аймгийн Эрүүл мэндийн газраасудирдан явуулж байгаа бөгөөдаймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагчийн хамт халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Аадар бороо, үерийн улмаас улсын чанартай Өлгий-Ховд чиглэлийн 5 км, Өлгий-Даян-Улсын хил чиглэлийн 6 км, 132.8 у/м замын байгууламжид эвдрэл  үүссэнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзлэг шалгалт хийж хоёр дүгнэлт гарган холбогдох яам, агентлаг болон “Жол” ХХК-д хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан