Д.Чойжамц хамбын туслах Б.Бүрнээг яллагдагчаар татжээ
2018 оны 7 сарын 30



Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээд холбогдох эрүүгийн хэргийг хянасан Баянгол дүүргийн прокурор шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Тодруулбал, Б.Бүрнээ нь 2017 оны наймдугаар сард Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийн биед халдан зодож танхайрсан хэргээр хууль хяналтынханд шалгагдаж байсан юм. Тухайн үед З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар очиход Б.Бүрнээ “Манайд хөтөлбөр байхгүй” хэмээн улмаар З.Санждорж хамбын нүүрэн тус газар нь цохисон байдаг. Тэгвэл шүүхээс түүнд урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг хийж яллагдагчаар татах шийдвэрийг гаргажээ. 
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.