Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эл өдөр хулгай дээрмийг номхотгох, хийморийн дарцаг хатгахад сайн


Аргын тоолол: 2018.8.3, Баасан гараг
Билгийн тоолол: Зуны адаг шарагчин хонин сарын 21. Сугар гараг. Шийдэм одтой, Долоон улаан мэнгэтэй, Улаагчин Туулай өдөр.
Наран ургах шингэх: 05.32-20.20
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж бие энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас тавих уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь тахиа болой. Хол газар яваар одогсод ургаш мөрөө гаргавал зохистой.Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан