Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав


Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцан ажиллах агентлаг байгуулах шийдвэр гаргажээ. Энэ агентлагыг Ерөнхий сайд санаачилж УИХ-аар шийдвэрлүүлж Засгийн газрын хуралдаанаар орон тоо бүтэцийг нь ийнхүү батлаад байна.
Тус агентлаг 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нэртэй ажиллах юм. ҮСХ-ны мэдээнээс үзвэл 103 мянга 630 хүн хөгжлийн бэрхшээлтэй байна.Тэдний 42 хувь нь ядуу амьдарч байгаа судалгаа гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнгүй өрхийн 18 хувь нь ядуу амьдарч байгаатай харьцуулаад харвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргаа 2.5 дахин хүнд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан