Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томилов


Засгийн газар өнөө өглөө /2018.08.15/ 08 цагаас хойш хуралдаж байна. Уг хурлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь орууллаа. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг сануулжээ.


Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан