Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад компаниуд зөвшөөрөлгүй, баталгаагүй эм борлуулж байжээ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарын эм биобэлдмэлийн чиглэл нь Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг ба дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд хяналт шалгалт хийдэг.
Энэ хүрээнд 2018 оны 08 сарын 01 -ний өдөр ирсэн иргэний гомдлийн дагуу манай байгуулагад Facebook /нүүр ном/-р гаргасан “БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн "Jinchenhai" ХХК, "Аполло" ХХК эмийн сүлжээ бизнес нь бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлж, худалдаагаа хийдэг, мэргэжлийн бус хүмүүс ажилладаг” гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээж ажилласан. Шалгалтаар :
БНХАУ-ын иргэн Бао Лин Шао захиралтай "Жин Чен Хай" ХХК нь 12 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй, худалдан борлуулж байсан 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй зөрчил илэрснийг Зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн 3.000.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, 11 нэрийн нийт 155 хайрцаг, 7.798.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч Албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хурааж авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гаргах, биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шийлжүүлээд байна.
БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай "Аполло" ХХК нь Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй, 5 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолдог.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан