Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага насны охидын нүцгэн зургийг хуурч авдаг этгээдийг баривчилжээ


Бага насны охидуудыг хууран мэхэлж, цээж нүцгэн зургийг нь авдаг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн баривчилжээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суудаг, тодорхой эрхэлсэн ажилгүй 21 настай этгээд байж. Фэйсбүүкт  хуурамч хаяг нээж насанд хүрээгүй олон охидтой харилцаж, хууран мэхэлж нүцгэн зургийг нь авдаг байна.
Тэр фэйсбүүкийн “10-16 насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй фейсбүүк группэд нэвтэрч, өөр хүний зураг нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулдаг аж. Ингээд 13-14 насны 300 орчим охидтой тогтмол мэссэж бичиж, харилцаж байсан байна. Одоогоор дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа  мэдүүлжээ.  

Иймээс бага насны хүүхдүүд фэйсбүүк орчинд болгоомжтой байх, эцэг эхчүүдийг бага насны хүүхдүүдийнхээ фэйсбүүк хэрэглэх хэрэглээнд нь хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан